Мэдээний дэлгэрэнгүй

blog

НИЙГАТА МУЖИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

НИЙГАТА МУЖИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА.

2024 оны  3-сарын 20-ны өдөр Нийгата мужийн их сургуулийн Зүүн хойд Азийн эдийн засаг, нийгмийн судалгааны институтын профессор Ш.Энхбаяр, тус сургуулийн гадаад харилцааны төвийн захирал, профессор Иши Рэйко нар 10 оюутны хамт Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнд айлчиллаа.

Зочид Монгол улстай танилцах хөтөлбөрийн хүрээнд манай бүрэлдэхүүн сургуулиуд дээр хүрэлцэн ирж, хичээлийн үйл ажиллагаа болон анги танхимтай танилцлаа. Монголд байдаг Япон хэв шинж бүхий сургууль ямар байдгийг бодитоор харж, мэдээлэл авсан нь сонирхолтой, шинэлэг байсныг оюутнууд дурьдаж байлаа. Биднийг зорин хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлэн, цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!