Мэдээний дэлгэрэнгүй

blog

ШОТЛАНД УЛСЫН ЭРАСМУС КА+101 БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнтэй хамтын ажиллагаатай сургууль болох Шотланд улсын New College Lanarkshire-ийн 2 хөл бөмбөгийн багш, дасгалжуулагч нар болох Allan Moore болон Scott Woodhouse нар Эрасмус КА+101 Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд 7 хоногийн хугацаанд сургуультай танилцаж, өөрсдийн туршлагаас хуваалцан, сургалт, секцүүдийг зохион байгууллаа.

Эдгээр сургалтуудад Шинэ Монгол сургуулийн ахлах болон дунд сургуулийн хөл бөмбөгийн секцийн сургагчид, Шинэ Монгол технологийн коллежийн оюутнууд болон нийт биеийн тамирын багш нар хамрагдсан юм. Үүнээс гадна зочид маань Монголын хөл бөмбөгийн хороо, Дэрэн клуб, Мазаалай клуб нартай уулзаж, Монголын хөл бөмбөгийн хөгжил, одоогийн нөхцөл байдалтай танилцсан билээ.

Монгол оронтой танилцах соёлын үйл ажиллагааны хүрээнд багш нар Цонжин Болдог хөшөөт цогцолбор, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Арьяабалын хийд зэрэг газруудаар зочилж Монгол орны байгаль, түүх, соёлтой танилцлаа.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн дээр хүрэлцэн ирэн сонирхолтой сургалт, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан New College Lanarkshire-ийн багш нартаа нийт багш, ажилтнууд, оюутан, сурагчдын өмнөөс гүнээ талархал илэрхийлье.