БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГ

Манай цэцэрлэг 2016 оны 9 сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлэн, Баянзүрх болон Хан-уул дүүрэгт байрлах 2 салбартаа нийт 280 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж байна.

Хүүхэд тоглонгоо хөгжих, бие даах чадварт суралцахад дэмжлэг болохуйц сурч хөгжих, өсөж торниход ээлтэй, амар тайван орчин бүрдүүлсэн.

Хүүхдэд цэцэрлэгтээ байх цаг мөч бүхэнд хайр, анхаарал, халамжийг мэдрүүлэхийг эрхэмлэн багш үргэлж хүүхдүүдтэйгээ хамт тоглож, дагуулан сургаж, чиглүүлж, асарч байдаг