ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

“Үнэн мэдлэг бүтээлч оюун” уриатай Шинэ Монгол Технологийн Дээд сургууль нь ирээдүйд улс орны хөгжлийг түүчээлэн авч явах олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай Монгол инженер, энтрепренерүүдийг бэлтгэх зорилгоор 2014 онд байгуулагдсан.

Манай сургууль энтрепренер судалгааны их сургуулийн шинэ загварыг Монголд анхлан хэрэгжүүлж их сургуулийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр болгох зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд (MIT, TIT)–тай жишихүйц сургалтын стандарт, агуулгаар инженерчлэл, технологийн чиглэлийн бакалаврын зэрэг олгох 9, магистрын зэрэг олгох 8 хөтөлбөрөөр 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн математик боловсролын магистр, физик боловсролын магистрын хөтөлбөрийг тус тус нээн сургалтаа амжилттай явуулж байна.

вэб сайт