Лого

Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, Хүний хөгжил чанартай боловсролоос

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН

buildind plan image
working-on-housing-project
Захирал

Захирлын мэндчилгээ

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу. Манай эрдмийн хүрээлэн нь цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэлх бүх шатны сургалтын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн боловсролын цогц институц юм.

Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил нь чанартай боловсролоос хамаарна гэсэн итгэл үнэмшил бидэнд байдаг тул аль ч шатны сургуулиа чанартай сургалт явуулдаг, ирээдүйд Монгол орны хөгжлийг нуруундаа үүрч явах манлайлагчдыг бэлтгэх, хамгийн гол нь эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэлтэй хариуцлагатай шинэ цагийн иргэдийг төлөвшүүлэхийг зорьж ирлээ. Та бүхэн манай хуудаснаас Шинэ Монгол хэмээх нэгэн их айлтай танилцаж, сургууль бүрийн онцлогийн талаар мэдээлэл авч, сургуулийн соёлын талаар ерөнхий ойлголттой болж, сайн менежментийн туршлагын талаар мэдээлэл авч, манай бүтээлч хамт олны ололт амжилтаас товчхон ч гэсэн танилцах боломжтой юм.

Биднийг аль ч түвшиндээ нээлттэй байж, бусадтай өөрсдийн санаа бодол, мэдлэг туршлагаа чөлөөтэй хуваалцдаг тул харилцан суралцах талбар гэж ойлгож болно. Мөн бид байнга суралцагч байгууллага байхыг зорьдог ба дэлхийн ямар оронд, ямар шинэ туршлага, арга зүй гарч байгаагаас соргогоор суралцахыг хичээдэг. Бидний туйлын хүсэл бол Монгол эх орон минь монголоороо байж, монголоороо хөгжиж, монгол хүний оюун ухаан дэлхийд үнэлэгдэх явдал юм. Монгол өв уламжлал, нүүдэлчин соёлыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж, одоогийн хүүхэд залуусын бие сэтгэхүйн онцлогийг тооцон орчин үеийн сургалттай хослуулахыг зорьж ажилладаг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хүүхэд багачуудад зүрх сэтгэлийн боловсрол олгохыг бид чухалчилдаг. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудыг товч танилцуулъя. 2000 онд анх бие даасан гурван жилийн “Шинэ Монгол” ахлах сургууль байгуулагдаж байсан бол 2004 онд дунд, 2008 онд бага сургууль, 2014 онд Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллежийг тус тус үүсгэн байгуулсан болно. Үүнээс гадна 2016 онд Бяцхан монгол цэцэрлэг, 2018 онд Шинэ Монгол Харүмафүжи ЕБС мөн 2015 онд “Юү лангүэж” хэмээх япон хэлний төв, 2019 онд “Ачарья Шинэ Монгол” хэмээх англи хэлний төв үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнчлэн монголынхоо их дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгодог “Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан”, ЕБС-ийн багш нарыг дэмждэг “Жанчив сан” зэрэг сангаараа дамжуулж монголын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийж ирсэн юм. Мөн 2020 оны 8 сараас эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Сургууль судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв” ТББ-ыг байгуулаад байна. Одоогоор сумын төвийн 2, аймгийн төвийн 2, хотын төвийн 2, хотын захын 2 нийт 8 төрийн өмчийн сургуулийг сонгон авч төрийн өмчийн сургуулиудтай харилцан туршлага солилцох үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Монголын сургуулиудыг сургалтын чанараа сайжруулахад нь хувь нэмрээ оруулах нь Шинэ Монголчууд бидний шинэ зорилт, шинэ мөрөөдөл болоод байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад манай эрдмийн хүрээлэнгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Хамтдаа хөгжицгөөе.

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ТОГОС

Алсын хараа

Монголын боловсролын салбарт инновацыг нэвтрүүлэгч институт байна

Эрхэм зорилго

Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, Хүний хөгжил чанартай боловсролоос

Уриа

Дэлхийн боловсролыг Монголд.

Бүрэлдэхүүн сургуулиуд

Шинэ Монгол технологийн их сургууль

Шинэ Монгол технологийн их сургууль

Шинэ монгол технологийн их сургууль нь 2014 онд үүсгэн байгуулагдсан.

Дэлгэрэнгүй
Ерөнхий боловсролын шинэ монгол сургууль

Ерөнхий боловсролын шинэ монгол сургууль

Ерөнхий боловсролын шинэ монгол сургууль нь 2000 онд байгуулагдсан бидний ууган сургууль юм.

Дэлгэрэнгүй
Шинэ монгол технологийн коллеж

Шинэ монгол технологийн коллеж

Шинэ Монгол Коосэн технологийн коллеж 2014 онд үүсгэн байгуулагдсан ба 60 гаруй жилийн түүхтэй Японы “Коосэн” технологийн коллежийн систем, хөтөлбөрийг загвар болгосон дээд боловсролын сургалтын байгууллага юм.

Дэлгэрэнгүй
Ерөнхий боловсролын Харүмафүжи шинэ монгол сургууль

Ерөнхий боловсролын Харүмафүжи шинэ монгол сургууль

2018.09.01-нд сургуулийн шинэ байрны нээлттэй хамт зохион байгуулж, анхны 13 багш дээр нэмж 30 багш, 23 ажилтан авч, 1, 6, 10-р ангийн 4 бүлэгт, 3, 8-р ангийн 2 бүлэгт сурагч элсүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд 24 бүлэгт 726 сурагч, 43 багш, 23 ажилтантайгаар анхны хичээлийн жилээ эхлүүлж байсан.

Дэлгэрэнгүй
Шинэ Монгол 3 сургууль

Шинэ Монгол 3 сургууль

Шинэ монгол 3 сургууль нь 2025 оны 9 сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Дэлгэрэнгүй
Yu language

Yu language

Yu language япон хэлний сургалтын төв.

Дэлгэрэнгүй
Бяцхан монгол цэцэрлэг

Бяцхан монгол цэцэрлэг

Бяцхан монгол цэцэрлэг ...

Дэлгэрэнгүй
Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн