Мэдээний дэлгэрэнгүй

blog

"Грэйпсити Монгол" ХХК-ийн үйл ажиллагаа болон технологийн туршлагаас танилцуулсан яриа амжилттай болж өнгөрлөө

Шинэ Монгол Технологийн Коллеж болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн оюутнуудад ГрэйпСити Монгол ХХК-ийн Бизнесийн газрын захирал С. Тулга болон Технологийн газрын захирал Ж. Мөнх-Эрдэнэ хүрэлцэн ирж компанийн үүсэн хөгжил, үйл ажиллагаагаа, технологийн туршлагаас танилцуулж тус байгууллагад ажиллах талаар оюутан залууст хэрэгцээт зөвлөгөө мэдээллийг хуваалцлаа.  


Илтгэлийн төгсгөлд зочид оюутнуудын асуултад хариулж, дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ амжилттай өндөрлөв.


Цаг заваа зориулан өөрийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочин илтгэгч С. Тулга болон Ж. Мөнх-Эрдэнэ нарт Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.