Мэдээний дэлгэрэнгүй

blog

ШМЭХ-ИЙН УРИЛГААР ЯПОН УЛСЫН LICENSE ACADEMY КОМПАНИЙН УДИРДЛАГУУД АЙЛЧЛАЛ ХИЙВ

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн урилгаар Япон улсын Lisence Academy-н ТУЗ-н гишүүн Такүо Кидокиро, гүйцэтгэх захирал Жүн Мацүбара, Licence Academy-н дэргэдэх Юү Лангүэж группийн гүйцэтгэх захирал Канэко Широ болон үйл ажиллагаа эрхэлсэн захирал Сакаи Такахиро нар айлчлал хийж, Юү Лангүэж Улаанбаатар япон хэл сургалтын төвийн үйл ажиллагааны гүйцэтгэл болон төлөвлөгөөтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр санал бодлоо хуваалцав. 

Шинэ Монгол эрдмийн хүрээлэн нь тус байгууллагатай 2014 онд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд япон хэл сургалтын Юү Лангүэж Улаанбаатар салбарыг байгуулан,  японд суралцах болон ажиллах хүсэлтэй оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, шалгалтад бэлтгэх зэргээр хувь нэмрээ оруулж буй билээ.