Мэдээний дэлгэрэнгүй

blog

Япон улсын “Мабүчи Мотор“ компани Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудын “Робокон” тэмцээний бэлтгэлд зориулан роботын мотор бэлэглэлээ

Япон улсын “Мабүчи Мотор“ компани Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Шинэ Монгол технологийн дээд сургууль болон Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн оюутнуудын оролцдог үндэсний болон олон улсын “ABU Робокон” тэмцээнд зориулж роботын мотор бэлэглэлээ. Анх 2019 онд тус тэмцээнд зориулан роботын мотор бэлэглэж байсан нь тухайн үед манай оюутнуудын тэмцээний бэлтгэлд чамгүй нөлөө үзүүлсэн билээ.

“Мабүчи Моторс” компанийн ерөнхийлөгч асан Камэй Шинжи нь өдгөө  Мабүчи олон улсын тэтгэлгийн сангийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий Боловсролын Шинэ Монгол Сургуулийн анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Мабүчи сан нь анх АСА-AQUA төрийн бус байгууллагаар дамжуулан Шинэ Монгол ахлах сургуулийн I болон II үеийн төгсөгчдөд Япон улсад суралцах тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд өдгөө 108 төгсөгч Мабүчи сангийн тэтгэлгээр Япон оронд амжилттай суралцаад байна.  


“Мабүчи Мотор” компани болон Мабүчи Сангийн хамт олонд Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.