Мэдээний дэлгэрэнгүй

blog

-Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч, Терра Экспрессийн үүсгэн байгуулагч Ш. Алтанбагана оролцлоо

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер Хөгжлийн Төвөөс зохион байгуулж буй Зочин илтгэгчийн яриа хөтөлбөрийн энэ удаагийн зочноор Монголын Маркетингийн холбооны Ерөнхийлөгч, Терра Экспресс ХХК-ий үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ш.Алтанбагана оролцож оюутан залууст Энтрепренершип ба хувь хүний хөгжлийн чиглэлээр сонирхолтой яриа өрнууллээ.

Зочин илтгэгч маань Шинэ Монгол Технологийн Коллеж болон болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн оюутнуудад сурах арга барил, карьер төлөвлөлт болон энтрепенер хүн гэж хэн болох, старт-ап хэрхэн эхлүүлэх талаар өөрийн туршлагаас хуваалцаж оюутнуудад үнэтэй зөвлөгөө өгөв.
Илтгэлийн төгсгөлд  маань Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутнуудын асуултад хариулж дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

Цаг заваа зориулан өөрийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочин илтгэгч Ш.Алтанбагана захиралд Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.