"Зочин илтгэгчийн яриа" хөтөлбөрийн анхны зочноор МУГБ, доктор Ж. Галбадрах оролцов
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер Хөгжлийн Төвөөс зохион байгуулж буй цуврал лекцийн анхны зочноор Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах (Galbadrakh Janchiv) багш "Суралцахад суралцахуй" сэдвээр илтгэл тавилаа.
Тус илтгэл нь 3 өдөр үргэлжилсэн ба Шинэ Монгол технологийн дээд сургууль-н 1-4 курсийн оюутнууд, New Mongol KOSEN "Шинэ Монгол Технологийн Коллеж"-н 2-3 курсийн оюутнууд оролцож Ж. Галбадрах багшийн суралцахуйн түүхтэй танилцлаа.
Илтгэлийн төгсгөлд зочид маань Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутнуудын асуултад хариулж дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.
Цаг гарган өөрсдийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочиддоо Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.