Мэдээний дэлгэрэнгүй

blog

Япон улсын Ямагата их сургуулиас Оюутан элч хөтөлбөрөөр 10 оюутан дадлагад хамрагдлаа

Япон улсын Ямагата их сургуулиас жил бүрийн өвөл, зун Оюутан элч хөтөлбөрөөр япон оюутнууд монголд ирж, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр 14 хоногийн дадлагад хамрагддаг билээ. Энэ удаагийн хөтөлбөр 2024 оны 2 сарын 26-наас 3 сарын 11-ны хооронд  зохион байгуулагдаж, хөтөлбөрт тус сургуулийн 10 оюутан амжилттай хамрагдлаа. 

  Оюутан элч хөтөлбөрийн зорилго нь манай сурагч, оюутнуудад япон соёл, ёс заншлыг таниулах, япон хэл болон япон орныг сонирхон судлах, нөгөөтэйгүүр япон оюутнууд гадаад орчинд, гадаад хүмүүстэй танилцаж, өөрийгөө илэрхийлэх, аливааг харах өнцөг, сэтгэлгээг тэлэхэд оршдог харилцан үр дүнтэй хөтөлбөр юм. 

 Оюутнууд япон хэлний хичээлд тусалж, япон хэлний баярт оролцсоноос гадна, монгол айлд байрлаж, манай улсын соёл, ахуй амьдралтай танилцаад буцлаа.  Хөтөлбөрт хамрагдан, манай сургуулийг зорин ирсэн оюутнууддаа талархал илэрхийлье.