Гурван эрдэнэ сургуультай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
ШМЭХ-ийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, Гүйцэтгэх захирал Г.Тогос нар нь СЭЗИС-ийн салбар Боловсролын сургуулийн төлөөлөл, "Гурван эрдэнэ" Багшийн дээд сургуулийн захирал Ч.Жачинтай уулзаж, хамтын ажиллагааны "Хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичиг"-ийг үзэглэлээ. Тус хамтын ажиллагаа нь МУ-ын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн багшлах хүний нөөцийг бэлдэх, чадавхижуулах, багш мэргэжлийг сурталчлан таниулхад гол зорилго нь оршиж байгаа явдал юм.