"Зочин илтгэгчийн яриа" хөтөлбөрийн зочноор "Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо"-ы удирдах зөвлөлийн дарга, “Оюу Толгой” ХХК-ийн гадаад харилцааны зөвлөх Н. Ариунболор оролцлоо
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер Хөгжлийн Төвөөс зохион байгуулж буй Зочин илтгэгчийн яриа хөтөлбөрийн энэ удаагийн зочноор "Оюу толгой" ХХК-ийн Гадаад харилцааны зөвлөх, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н. Ариунболор "Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал" сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ.
Зочин илтгэгч маань Шинэ Монгол Технологийн Коллеж болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн оюутнуудад өөрийн карьер, ажил мэргэжил, эмэгтэй инженер байхын онцлог, тулгардаг бэрхшээлүүд болон үүнийг хэрхэн даван туулах оюутнуудад үнэтэй зөвлөгөө өгөв. Илтгэлийн төгсгөлд зочин маань оюутнуудын асуултад хариулж дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.
Цаг заваа зориулан өөрийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочин илтгэгч Н. Ариунболор танд Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.