"Осака" их сургууль болон шинэ монгол технологийн дээд сургуулийн хамтарсан "Сакура Сайенс" цахим солилцооны хамтарсан хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Осака их сургуультай хамтарсан Сакура Сайенс хамтарсан цахим солилцооны хөтөлбөр 2022 оны 3-р сарын 7-ноос 3-р сарын 11 хүртэл 5 өдрийн турш хэрэгжин амжилттай өндөрлөлөө. Тус хөтөлбөрөөр ШМТДС Хими, Нано инженерчлэлийн тэнхимийн нийт 20 оюутан Японы исгэсэн хүнсний бүтээгдэхүүний технологитой танилцаж, мэргэжлийн мэдлэг мэдээллээ өргөжүүлэхийн хажуугаар Япон орны соёл, тэр дундаа Осакагийн их сургуулийн оюутны амьдралтай танилцлаа. Хаалтын үйл ажиллагаагаар оюутнууд хөтөлбөрийн туршид сурч мэдсэн зүйлс, сэтгэгдлээ хуваалцан гэрчилгээ авч, дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа өндөрлөв.
Сакура Сайенс солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн Осакагийн их сургуулийн багш болон ажилчдад Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс гүнээ талархал илэрхийлье. Хөтөлбөрт хамрагдсан Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд болон зохион байгуулсан мэргэжлийн тэнхимийн багш нар болон Карьер хөгжлийн төвд талархал илэрхийлэхийн сацуу цаашдын эрдэм шинжилгээний ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!