Мэдээний дэлгэрэнгүй

blog

ЗОЧИН ИЛТГЭГЧИЙН ЯРИА ХӨТӨЛБӨРИЙН ЗОЧНООР ОБЗЕРВ КОНСАЛТИНГ ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д. ОТГОНБАТ ОРОЛЦЛОО

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер Хөгжлийн Төвөөс зохион байгуулж буй Зочин илтгэгчийн яриа хөтөлбөрийн хичээлийн жилийн хамгийн сүүлийн зочноор Обзерв Консалтинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д. Отгонбат “Чанарын философи” сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. 


Зочин илтгэгч маань оюутнуудад чанар гэж юу болох, хэрхэн чанарыг каьертай холбох болон нухацтай сэтгэлгээ (critical thinking) нь хэрхэн чанартай холбогддог талаар мэдээ мэдээлэл өгөхийн сацуу хэрэгтэй арга техникүүдээс хуваалцлаа. Тэрээр Аристотелийн хэлсэн үг болох “Чанар нь зориуд санаатай үйлдлийн бус зуршлын үр дүн юм” гэсэн үгээр чанарын талаарх ойлголтыг оюутан залууст тайлбарласан нь маш сонирхолтой байлаа. Д. Отгонбат захирал ярианы сүүлд хамгийн ухаалаг, оновчтой асуулт асуусан Шинэ Монгол Технологийн Коллежийн Цахилгааны инженерчлэлийн 5-р курсийн оюутан Б. Бат-Оргилд өөрийн бичсэн “Чанарын философи” номыг бэлэглэв. Илтгэлийн төгсгөлд зочин маань оюутнуудын хамтаар дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөв.

Цаг заваа зориулан өөрийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочин илтгэгч Д. Отгонбат танд Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.