Мэдээний дэлгэрэнгүй

blog

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УРИЛГААР ЯПОН УЛСЫН КИТАМИ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЧЛАЛ ХИЙВ.

2022 оны 9 сарын 15 өдөр Япон улсын Китами Технологийн Их Сургуулийн ерөнхийлөгч Сүзүки Соичиро (Suzuki Soichiro), дэд ерөнхийлөгч Ватанабе Ясүхарү (Watanabe Yasuharu), ОУ-н харилцааны эрхлэгч Сүзүки Маморү (Suzuki Mamoru), ОУ-н харилцааны мэргэжилтэн Конно Юүки (Konno Yuki) нар Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Шинэ Монгол ЕБС, Шинэ Монгол технологийн коллеж болон Шинэ Монгол технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцав. 


Энэхүү айлчлалаар бүрэлдэхүүн сургуулиудын төгсөгчид хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад бүрэн тэтгэлэгтэй дэвшин суралцах боломжийг нэмэгдүүлэн, бакалаврын зэргээс докторын зэрэг хүртэл суралцаж Япон улсын томоохон компаниудад ажиллан туршлага хуримтлуулах зэрэг томоохон боломжуудын тухай ярилцав. 


ОУ-н харилцааны эрхлэгч Сүзүки Маморү (Suzuki Mamoru) нь оюутан, сурагчдад Китами ТИС-н тухай танилцуулсан сонирхолтой илтгэл тавьсан бол дэд ерөнхийлөгч Ватанабе Ясүхарү (Watanabe Yasuharu) нь тус сургуулийн туршилт, судалгаа, төслүүдийн талаар ярив. 

Дашрамд дурдахад тус сургуулийн байрладаг Хоккайдо муж нь Монгол улсын тэр дундаа Улаанбаатар хотын цаг агаар, уур амьсгалтай  тун төстэй бөгөөд Китами ИС-н цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт дээр хийгдэж буй туршилт, судалгаа нь "Ирээдүйн чадварлаг Монгол инженерүүдийг бэлтгэхэд тус болно"  хэмээн дэд ерөнхийлөгч Ватанабе Ясүхарү (Watanabe Yasuharu) дурьдсан юм. 


Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Китами технологийн их сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлье.