ШОТЛАНД УЛСЫН ЭРАСМУС КА+101 БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудын багш нар Шотланд улсын Ланаркширийн Нью коллежтой хэрэгжүүлсэн солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаж тус сургуулийн сайн туршлагуудаас судалж ирлээ. Энэхүү багш солилцоо нь Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд нийт 7 хоногийн турш Механик инженерчлэл, Цахилгааны инженерчлэл болон Хөл бөмбөгийн чиглэлээр Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн багш Б.Ганцэцэг, Шинэ Монгол технологийн коллежийн багш И.Уянга, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш Ц. Ядамрагчаа, Шинэ Монгол эрмийн хүрээлэнгийн мэргэжилтэн Г.Мишээлт нар Ланаркширийн Нью коллеж-д зочлон хичээлийн хөтөлбөр, заах арга зүй, практик туршлага зэргийг судлахаас гадна тухайн коллежийн Smart Hub-д ашиглаж буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд болох Кобот, 3D хэвлэлийн машин зэрэгтэй танилцаж, туршилтуудыг хийлээ. Хөтөлбөрт хамрагдсан багш нар маань Ланаркширийн Нью коллежоос суралцсан сайн туршлагуудыг сургуульдаа хэрэгжүүлэх ажлууд эхэлж байна.
Эрасмус багш солилцооны хөтөлбөрийн дагуу Ланаркширийн Нью коллежийн 4 багш ирэх жил Шинэ Монгол эрдмийн хүрээлэнд зочилж, сургуультай танилцахын сацуу өөрсдийн мэдлэг туршлагыг багш, ажилтнууд болон оюутнуудтай хуваалцах юм.