Мэдээний дэлгэрэнгүй

blog

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах МУ-н Гавьяат Багш цол хүртлээ

Бидний хүндэт Багш, Шинэ Монгол Сургуулийн үүсгэн байгуулагч, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах (Galbadrakh Janchiv) багшийн зүтгэлийг Төр үнэлэн, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын энэ өдөр Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа.

2000 онд анх байгуулагдсан Шинэ Монгол сургууль нь өдгөө 11 бүрэлдэхүүн байгууллагатай Шинэ Монгол эрдмийн хүрээлэн болж өргөжин, Дэлхийд үнэлэгдэх мянга мянган Монгол иргэнийг бэлтгэж байна.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн багш ажилтнууд, оюутан сурагчдаас Багшдаа халуун баярыг хүргэе!