ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ

"Өөрийн гараар улсаа бүтээнэ" уриатай Шинэ Монгол Коосэн технологийн коллеж 2014 онд үүсгэн байгуулагдсан ба 60 гаруй жилийн түүхтэй Японы “Коосэн” технологийн коллежийн систем, хөтөлбөрийг загвар болгосон дээд боловсролын сургалтын байгууллага юм. Суурь боловсрол эзэмшиж, 9-р анги төгссөн сурагчдыг элсүүлэн, 5 жилийн хугацаанд ахлах сургууль болон инженерийн хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлж дипломын дээд боловсрол олгодог. Тус сургууль нь мөрөөдөл зорилготой буюу тууштай байх чадвартай, өөрийгөө эрүүл байлгах чадвартай, шинжлэх ухааны үнэн мэдлэг, орчин үеийн техник технологийг эзэмшсэн, олон талт үзэлтэй, хөрвөх чадвартай, бизнесийн бүтээлч сэтгэлгээтэй инженер хүнийг бэлтгэх зорилготой юм

Бид Монгол улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай 4 мэргэжлийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Оюутнуудаа аж үйлдвэрлэл, технологийн бүх салбарт, олон улсын түвшинд ажиллах чадвартай залуу инженерүүд болгон бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгаа, аж үйлдвэрийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна.