Тус сургалтын төв нь Японы Лайсэнс Академи, Шинэ Монгол
Эрдмийн хүрээлэн хамтарч 2014 оны 10 сард байгуулсан Токио
хотын Юү Лангүэж Академийн Улаанбаатар дахь салбар юм. Манай
сургалтын төв япон хэлний бүх шатны сургалтыг Японы шилдэг
сургалтын арга технологиор заахын зэрэгцээ сургалтдаа iPad гэх мэт
сургалтын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Япон
хэлний сонсголд тулгуурласан сурах бичиг ашигладаг тул богино
хугацаанд ярих, сонсох чадвартай болно. Монгол хүнд хамгийн
бэрхшээлтэй байдаг ханз үсгийг хөгжилтэй аргаар заадгаараа давуу
талтай.
Япон хэлний анхан, анхан дунд, ахисан шатны сургалт явуулахын
сацуу япон хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалт (JLPT), Японы
засгийн газрын тэтгэлэгт шалгалт (Монбүшоо), Японы их, дээд
сургуульд элсэн орох EJU шалгалтад бэлдэх тусгай шатны сургалтууд
явуулж байна.
2014-2018 онд нийт давхардсан тоогоор 2,300 гаруй
суралцагчдыг үндсэн болон тусгай шатны сургалтад хамруулсан.
2017 онд Боловсрол телевизтэй хамтарч япон хэлний алсын зайн
сургалтыг бэлтгэн орон даяар үнэ төлбөргүй явуулсан билээ